土曜日, 8月 26, 2006

KISO2 - 50-р хичээл

шинэ үгс:
まいる - очих, ирэх
おる - байх
いただく - авах
もうす - гэдэг, хэлэх
いたす - хийх
はんけんする - харах, үзэх
ぞんずる - мэдэх, таних
いかがう - асуух, сонсох, очих
ござる - байх (ある гэдгийн дарж хүндэтгэсэн хэлбэр)
~で ございます - ~ですийн дарж хүндэтгэсэн хэлбэр
おいそがしい - завгүй
わたくし - би
みなさま - та бүхэн
そうべつかい - үдэлтийн хүлээн авалт
ごしんせつ - элэгсэг
ぶじに - эсэн мэнд
では - тэгвэл, ингээд
それでは - за ингээд
おいそがしい ところ - цаг завгүй хэрнээ
ごしゅっせき くださいまして、ありがとうございます - хүрэлцэн ирсэнд тань их баярлалаа
いい べんきょうに なりました - их юм сурлаа
けいけんを いかして - туршлагаа үр бүтээлтэйгээр ашиглах


------------------------------ Өгүүлбэр зүй ----------------------------------

けんじょうご(Хичээнгүйлэн хүндэтгэсэн хэллэг)

うち(өөрийн)ба そと(гадны)
Япончууд өөрийнхөө тухай төдийгүй гэр бүлийнхээ тухай гэр бүлээсээ өөр хүнд ярих үед ч “けんじょうご”-г хэрэглэнэ. Энэ бодол нь улам өргөжин, өөрийн харъяалагдах бүлэг, найз нарын групп, компани, байгууллага зэрэгт харъяалагдаж байгаа хүнийг ч гэр бүлтэйгээ адилсган “うち”-н хүн гэж үзэн, үүнд харъяалагдахгүй “そと”-той ялган харьцана.

でんわで。A:ははのゆうじん、B:こども
Утсаар. А: Ээжийн найз, В: Хүүхэд
A:おかあさんは いらっしゃいますか。
A:Ээж нь байна уу?
B:ははは ちょっと でかけて おりますが。。。
B:Ээж гадагшаа гарсан.

Гэр бүл болон хүнийг дуудах маяг
Гэр бүл ба хүний дуудах арга нь “うち” ба “そと”-д тус тус өөр байдаг. Алдаа гаргахгүй байхад анхааръя.

Өөрийн - Гадны
かぞく - ごかぞく
ちち - おとうさん
はは - おかあさん
しゅじん - ごしゅじん
かない - おくさん
こども - おこさん
むすこ - むすこさん
むすめ - むすめさん
きょうだい - ごきょうだい
あに - おにいさん
あね - おねえさん
おとうと - おとうとさん
いもうと - いもうとさん
たなか - たなかさん(さま)
みんな - みなさん、みなさま
かいしゃの もの - かいしゃの かた

お(ご) ~します

わたしが しゃちょうの にもつを おもちします
Би захирлын ачааг барина.


Энэ хэлбэр нь 1, 2-р группын үйл үгийн тухайд л хэрэглэгдэнэ. Дээрх өгүүлбэрийн улаанаар тэмдэглэсэн хэсэг нь өгүүлэгч нь сонсогч эсвэл ярианы сэдэв болж байгаа хүнтэй холбоотой өгүүлэгчийн үйлдлийг өчүүхэн болгон өгүүлж байна. Өөрөөсөө өөр “うち”-ийн хүн “そと”-ийн хүнд хандах үйлдлийг өчүүхэн болгон өгүүлэх үед ч “けんじょうご”-г хэрэглэнэ.

しゅじんが くるまで おおくりします。
Нөхөр машинаараа хүргэж өгнө.


Энэ хэлбэр нь үйлдлийг хүлээн авах харилцагчиддаа хүндэтгэл илэрхийлэх үед хэрэглэнэ. Тэр үйлдлийг хүлээн авах харилцагч нь байхгүй бол хэрэглэхгүй учраас анхаараарай.

わたしは らいねん くにへ おかえりします。(Буруу)
Би дараа жил нутагруугаа буцна.


Энэ “お ~します”-ийг “みます”、”います” гэх мэт “ます хэлбэр” нь нэг үет үйл үг байвал хэрэглэхгүй.

ご ~します

せんせいが タイへ いらっしゃったら、わたしが いろいろな ところを ごあんないします。
Багш Тайландад ирвэл, би янз бүрийн газар үзүүлнэ.
これから この きかいの つかいかたを ごせつめいします。
Одоо энэ төхөөрөмжийн хэрэглэх аргыг тайлбарлана.


3-р группын үйл үгийн тухайд дээрх өгүүлбэрүүдийн адил үгийн эхэнд “”-г залгана. Гэвч энэ хэлбэрийг авах 3-р группын үйл үг нь ч хязгаарлагдмал юм. Дээрх жишээнээс гадна зөвхөн “しょうかいします、しょうたいします、そうだんします、れんらくします” зэрэг аль нь ч харилцагчид хандан хэрэглэгдэх үйл үгүүд бий.

お ~します、ご ~します”-аас гадна “お ~いたします、ご ~いたします” гэсэн хэлбэр ч олонтаа хэрэглэгдэнэ. Энэ нь хүндэтгэлийн түвшин нь илүү гүнзгий болно.

わたしが しゃちょうの にもつを おもちいたします。
Би захирлын ачааг барина.


Тусгай “けんじょうご”
Зарим үйл үг нь тусгай “けんじょうご”-той байдаг. Дараах хүснэгтэнд үүнийг үзүүлэв.

いきます - まいります
きます - まいります

います - おります

たべます - いただきます
のみます - いただきます
もらいます - いただきます

みます - はいけんします

いいます - もうします

します - いたします

ききます - うかがいます
ほうもんします - うかがいます

しっています - ぞんじて おります
しりません - ぞんじません


Эдгээр “けんじょうご” нь өгүүлэгч болон өгүүлэгч талын үйлдлийг өчүүхэн болгон ярьснаар сонсогчид хүндэтгэлээ илэрхийлж байна.

A:あした おたくに いらっしゃいますか。
A:Маргааш гэртээ байх уу?
B:はい、おります。
B:Тиймээ байна.


“ございます” ба “~で ございます”
ございます” ба “~で ございます” нь тус тус “あります”, “~です”-ийн улам эелдэг хэллэг юм.

なにか いけんが ございますか。
Ямар нэгэн санал байна уу?
うけつけは あちらで ございます。
Хүлээн авах тэнд байгаа.


2 件のコメント:

Darambazar さんのコメント...
このコメントは投稿者によって削除されました。
匿名 さんのコメント...

dahiad tsaash ni hicheel hiihgui yumuuuu naizuudaa