土曜日, 8月 26, 2006

KISO2 - 49-р хичээл

шинэ үгс:
やすむ - амрах
かける(いすに) - суух(сандал дээр)
もどる - буцах
あいさつする - мэндчилэх
いらっしゃって - байх, ирэх, явах гэдгийг хүндэтгэлийн хэлбэр
めしあがる - зооглох
おっしゃる - хэлэх
なさる - хийх
ごらんに なります - харах үзэх
ごぞんじです - мэднэ, танина

おじょうずな - мундаг, сайн
おたく - та
おくに - танай орон
お~ - хүндэтгэлийн угтвар ~
ごかぞく - таны гэр бүл
ご~ - хүндэтгэлийн угтвар ~
あのかた - тэр хүн
~さま - ~гуай
かいじょう - хурлын танхим
~まえ - ~өмнө, урд
~すぎ - ~гаруй
さいしょに - анх, эхлээд
さいごに - хамгийн сүүлд, эцэст нь
しつれいですが - уучлаарай л даа
どちらさまですか - таны нэрийг асууж болох уу?
おまち ください - та хүлээнэ үү
おかわり ありませんか - таны бие сайн уу?


------------------------------ Өгүүлбэр зүй ----------------------------------

「けんご」 хүндэтгэлийн хэллэг
49, 50-р хичээлд "けんご"-ийн тухай үзнэ. "けんご" гэдэг нь сонсогч болон ярианы сэдэв болж байгаа хүнд хүндэтгэлээ илэрхийлэх үг юм. Япон хэлний "けんご" хэллэг нь янз бүрийн хэлбэртэй байдаг боловч, үндсэндээ япон хэлэнд сонсогч ба ярианы сэдэв болж байгаа хүн, өгүүлэгчийн харилцаа нь дээгүүр хүн үү доогуур хүн үү, "ウチ(өөрийн)" хүн үү, "ソト(гадны)" хүн үү(50-р хичээл) гэдгээс хамааран үгээ тааруулан хэрэглэнэ. Өгөх, авахыг илэрхийлсэн хэллэг(41-р хичээл) нь ч үүний нэг юм.

「けんご」-ийн хэлбэрүүд
Ерөнхийд нь "そんけいご(хүндэтгэсэн хэллэг)", "けんじょうご(хичээнгүйлэн хүндэтгэсэн хэллэг)", "ていねいご(эелдэг хэллэг)" гэсэн 3 төрөлтэй. 49-р хичээлд "そんけいご", "けんじょうご"-г голчлон үзнэ.

「そんけいご」Хүндэтгэсэн хэллэг
Энэ нь өгүүлэгч А нь сонсогч В(эсвэл ярианы сэдэв болж байгаа хүн С)-д хүндэтгэлээ илэрхийлэхийн тулд В(эсвэл С)-ийн үйлдэл, байдал, эд зүйлийг өргөмжилж хэлэх үг юм. Хүндэтгэлээ илэрхийлэх харилцагч нь гол төлөв өгүүлэгчээс дээгүүр хүн юмуу эсвэл гадны хүн байна.

ぶちょうは しゃいんりょうこに いらっしゃいますか。
Хэлтсийн дарга ажилчдын аялалд явах уу?

「けんじょうご」Хичээнгүйлэн хүндэтгэсэн хэллэг
Энэ нь өгүүлбэр А нь сонсогч В (эсвэл ярианы сэдэв болж байгаа хүн С)-д хүндэтгэлээ илэрхийлэхийн тулд А нь өөрийнхөө байдал төлвийг доошлуулан хэлэх үг юм. Хүндэтгэлээ илэрхийлэх харилцагч нь "そんけいご"-той адил юм.

わたしが かばんを おもちします。
Би цүнхийг тань барих уу?

Эелдэг хэллэг
"ていねいご" нь өгүүлэгч шууд сонсогчид эелдэг сэтгэлээ илэрхийлэх үг юм. Эелдэг төлвийн өгүүлбэрийн төгсгөлийн "です、ます"-ч үүнд орно.

きょうは かようびです。
Өнөөдөр мягмар гариг.

あそこに ゆうびんきょうくが あります。
Тэнд шуудан байна.

"そんけいご" ба "ていねいご"

ぶちょうは もう おかえりに なりましたか。
Хэлтсийн дарга харьчихсан уу?

ぶちょうは もう おかえりに なった?
Хэлтсийн дарга харьчихсан уу?

Дээрх 2 өгүүлбэрийн аль нь ч "おかえりに なる" гэсэн хэллэгийг ашиглан хэлтсийн даргад хүндэтгэлээ илэрхийлж байгаа боловч, өгүүлбэрийн төгсгөл нь эхнийхд эелдэг хэлбэр, дараагийхд нь энгийн хэлбэр байна. Энэ нь өгүүлэгч ба сонсогчийн харилцаанаас хамаарна. Өөрөөр хэлбэл "そんけいご" нь үйлийн эзэнд хүндэтгэлээ илэрхийлж байхад, "ていねいご" нь сонсогчид хүндэтгэлээ илэрхийлж байна.

Үйл үгийн "そんけいご"
Хүндэтгэлийн үйл үгэнд дүрмийн дагуу ба дүрмийн бус байдлаар бий болох үг байна.

~(ら)れます
かちょうは もう かえられましたか。
Тасгийн дарга харьчихсан уу?

しゃちょうは なんじに こちらへ こられますか。
Захирал хэдэн энд ирэх вэ?

1-р бүлэг
かきます - かかれます
はなします - はなされます

2-р бүлэг
たべます - たべられます
みます - みられます

3-р бүлэг
します - されます
きます - こられます

お + ます хэлбэр + に なります

かちょうは もう おかえりに なりましたか。
Тасгийн дарга харьчихсан уу?

この しんぶんを およみに なりましたか。
Энэ сонинг уншсан уу?

Тусгай хүндэтгэсэн хэллэг

いきます - いらっしゃいます
きます - いらっしゃいます
います - いらっしゃいます

たべます - めしあがります
のみます - めしあがります

いいます - おっしゃいます

しって います - ごぞんじです

みます - ごらんに なります

します - なさいます

くれます - くださいます

Хүндэтгэлийн хүсэх хэлбэр

もっと おのみに なって ください。
Дахиад уугаарай.

もっと めしあがって ください。
Дахиад идээрэй.

Нэр үг ба тэмдэг нэрийн "そんけいご"
Үйл үгээс гадна нэг хэсэг нэр үг ба тэмдэг нэрийн эхэнд "" эсвэл ""-г залгаж тэр үгийг "そんけいご" болгож болно. Гэвч "" эсвэл ""-ийн альнийг нь залгах вэ гэдэг нь тухайн үгнээс хамаарна. Ихэнхдээ ""-г япон хэлний үндсэн үг "わご"-д, ""-г хятад хэлнээс япон хэлэнд орсон "かんご"-д холбох нь их.

""-г холбох үгийн жишээ:
Нэр үг: おくに、おなまえ、おしごと
い тэмдэг нэр: おいそがしい、おわかい
な тэмдэг нэр: おげんき、おじょうず、おひま

もう いちど おなまえを おねがいします。
Нэрээ дахин нэг хэлэхгүй юү?

""-г холбох үгийн жишээ:
Нэр үг: ごせんもん、ごかぞく、ごきょうだい、ごじゅうしょ

ごせんもんは なんですか。
Таны мэргэжил юү вэ?

0 件のコメント: