土曜日, 8月 26, 2006

KISO2 - 47-р хичээл

шинэ үгс:
ふく - салхилах
のびる - уртсах
にゅういんする - эмнэлэгт хэвтэх
ノックする - тогших
あつまる - цуглах
もえる - шатах
かかる(でんわが) - дуугарах, залгагдах(утас)
においがする - үнэртэх
おとがする - дуу гарах

へんな - сонин, хачин
むしあつい - бөгчим халуун
てんきよほう - цаг агаарын мэдээ
シンガポール - Сингапур
るす - эзгүй
げんかん - үүдний хавь
ろうか - коридор
ゆうびん - шуудан
~や - ~зэрэг
こうそくどうろ - хурдны зам
どうろ - зам
パトカー - эргүүлийн машин
はんとし - хагас жил
どうも - ер нь нэг л
こんど - дараа, хэзээ нэгэн цагт
なんども - хичнээн ч удаа
~によると - ~ээс сонсоход
しんぱいですね - сэтгэл зовоох юм байна аа


------------------------------ Өгүүлбэр зүй ----------------------------------

Энгийн хэлбэр + (そうです)(дам сонссоныг илэрхийлэх хэллэг)

Бусдаас сонссон мэдээгээ өөрийн санал бодлыг нэмэлгүй тэр чигээр нь сонсогч хүндээ дамжуулах хэллэг юм. Мэдээнийхээ эх үүсвэрийг илэрхийлэх үед "~に よると"(-аас үзвэл) гэсэн хэлбэрээр өгүүлбэрийн эхэнд илэрхийлнэ.

いけださんは もうすぐ けっこんするそうです。
Икеда гуай удахгүй хуримаа хийнэ гэсэн.

ニュースに よると、アメリカで おおきな じしんが あったそうです。
Мэдээнээс үзвэл Америкт том газар хөдлөлт болсон гэнэ.

Холбох арга
Дам сонссон хэлбэрийн "~そうです"-ийг үйл үг, тэмдэг нэр, тэмдэг нэр, нэр үгийн энгийн хэлбэрт холбоно. 43-р хичээлд үзсэн төлөв байдлын "~そうです"-тэй утга нь ч холбох арга нь ч өөр учраас анхаараарай.

あめが ふるそうです。
Бороо орно гэсэн.

あめが ふりそうです。
Бороо орох нээ.

この えいがは おもしろいそうです。
Энэ киног сонирхолтой гэсэн.

この えいがは おもしろそうです。
Энэ кино сонирхолтой юм шиг байна.

たなかさんは げんきだそうです。
Танака гуай сайн гэсэн.

たなかさんは げんきそうです。
Танака гуай сайн байна лээ.

"~そうです" ба "~と いって いました"
Энэ нь өгүүлэгчийн олсон мэдээг сонсогч хүндээ дамжуулж байгаагийн хувьд төстэй утгыг илэрхийлнэ. Гэвч доорхи 2 өгүүлбэрт байгаачилан утга, хэрэглэх арганд бага зэргийн зөрөө байдаг.

たなかさんは あした おおさかへ いくそうです。
Танака гуай маргааш Осака явна гэнэ лээ.

たなかさんは あした おおさかへ いくと いって いました。
Танака гуай маргааш Осака явна гэж хэлж байсан.

Дээрх 2 өгүүлбэр нь "たなかさんが おおさかへ いく" гэсэн мэдээллийг дамжуулж байгаа нь адилхан боловч мэдээллийн эх сурвалжид ялгаа байна. Сүүлийн өгүүлбэрийн тухайд мэдээллийн эх сурвалж нь Танака гуай өөрөө бол, эхний өгүүлбэрт бол заавалчгүй Танака гуай биш, Танака гуайгаас өөр хүн ч байж болох магадлалтай юм. Бас сүүлийн өгүүлбэрийн тухайд ишлэл өгүүлбэрт эелдэг хэлбэр, захирах хэлбэр, хүсэх төлөв зэргийг ч хэрэглэж болох бол, эхний өгүүлбэрийн хувьд ийм хэллэгүүдийг хэрэглэхгүй.

~ようです(таамаглах төлөв)

Холбох арга
Үйл үг(энгийн хэлбэр) + ようです
い тэмдэг нэр
な тэмдэг нэр(энгийн хэлбэр ~だ → ~な) + ようです
Нэр үг(энгийн хэлбэр ~だ → ~の) + ようです

Энэ нь мэдрэх эрхтнээр дамжуулан гадаад орчноос авсан мэдээллийг өгүүлэгч нь өөрийн мэдлэгт тулгуурлан, өөрийн бодлоороо дүгнэсэн таамаглалыг илэрхийлнэ.

げんかんで おとが しましたよ。だれか きたようです。
Үүдэнд чимээ гарлаа. Хэн нэг нь ирлээ.

"~そうです"(төлөв байдал, 43р хичээл) ба "~ようです"
リーさんは びょうきが なおって、げんきそうです。
Ли гуай өвчин нь эдгээд эрүүл болсон байна лээ.

おおさかに いる リーさんは げんきなようです。
Осакад байгаа Ли гуай сайн юм шиг байна лээ.

Эхний өгүүлбэр нь Ли гуайн байдал, хөдөлгөөнийг харсан мэдрэмжиндд тулгуурласан шууд дүгнэлтийг илэрхийлж байна. Тэгвэл сүүлийн өгүүлбэр нь Ли гуайгаа авсан захидалыг унших зэргээр олж авсан мэдээнд тулгуурлан өгүүлэгчээс гаргасан дүгнэлтийг илэрхийлж байна.

"どうも"
Энэ нь ようです-ийн өгүүлбэр зүйгээр хэрэглэгдэх нь их ба "тэр нь бодитой эсэх нь мэдэгдэхгүй ч нэг л тийм юм шиг санагдана" гэсэн тодорхой биш байдлыг илэрхийлнэ. "~でしょう", "~かも しれません"-ийн өгүүлбэр зүйд хэрэглэгдэхгүй.

どうも かぜを ひいたようです。
Ханиад хүрсэн юм шиг байна.

"おとが します"
Мэдрэхүйгээрээ дамжуулан олж авсан үзэгдлийг илэрхийлэх үед "おとが します"-ийн адил "します"-ийг ашиглан илэрхийлнэ. Иймэрхүү хэлбэрийг авах нь үүнээс гадна "あじが します(амтлагдана)", "においが します(Үнэртэх)", "こえが します(чимээ гарна)" зэрэг бий.

この せっけんは いい においが します。
Энэ саван сайхан үнэртэй байна.

0 件のコメント: