土曜日, 8月 26, 2006

KISO2 - 45-р хичээл

шинэ үгс:
おきる(じしんが) - болох (газар хөдлөлт)
にげる - зугтах
はじまる - эхлэх
すぎる - өнгөрөх
まよう - төөрөх
はいる - орох

あか - улаан
くろ - хар
しろ - цагаан
あお - хөх
みどり - ногоон
きいろ - шар
けいさつ - цагдаа
ひじょうぐち - аваарын хаалга
じどう~ - автомат~
へんじ - хариу
かんり - удирдагч
ほうほう - арга
シリンダー - цилиндр
うちがわ - дотор тал
ひび - сэв
れいきゃく - хөргөх
おんど - температур
~ど - ~градус
まんいち - юмыг яаж мэдэх вэ
たまに - хааяа нэг
このごろ - ойрд
なんですか - яасан бэ?
そのとおりです - яг тийм, яг үнэн


------------------------------ Өгүүлбэр зүй ----------------------------------

~ばあいは(тэгвэл)

まんいち かじが おきた ばあいは(1-р үе)、どう したら いいですか(2-р үе)。
Хэрвээ гал гарвал яавал дээр вэ?

ラインに もんだいが おきた ばあいは(1-р үе)、ランプが あかに かわります(2-р үе)。
Шугаманд гэмтэл гарвал, гэрэл улаан болж өөрчлөгдөнө.

Дээрх жишээнд дурьдсанчилан өгүүлбэрийн 1-р үе нь тааламжгүй байдал, ховорхон тохиолдох явдал гарч болзошгүй, 2-р үе нь тэр үед яавал зохих, түүнчлэн тийм болно гэсэн үр дүнг илэрхийлж байна. Ийм байдал гарах магадлал бага гэдгийг онцлох үед "まんいち" гэсэн туслах үгийг хэрэглэнэ.

Холбох арга

Үйл үг た хэлбэр + ばあいは、~
Үйл үг ない хэлбэр + ない + ばあいは、~
い тэмдэг нэр ~い + ばあいは、~
な тэмдэг нэр ~な + ばあいは、~
Нэр үг ~の + ばあいは、~

「~のに」(Эсрэг холбох төлөв)

くすりを のんだのに、まだ ねつが さがりません。
Эм уусан боловч халуун буурахгүй байна.

Эм уувал эмийн үйлчлэл нь гарах нь мэдээж. Гэтэл халуун буурахгүй байвал тэр нь гайхал төрүүлэх нь ойлгомжтой. Ийнхүү "~のに"-ийг эхний үенд төсөөлөгдөж байсантай эсрэг үр дүн дараагийн үенд гарахыг илэрхийлэх үед ашиглана. Дараагийн үенд гайхсан, дургүйцсэн сэтгэл агуулагдаж байна.

"~のに"-ийг холбох арга

Үйл үг, тэмдэг нэр,  тэмдэг нэр, нэр үгийн альнд нь ч залгаж болно. Аль нь ч энгийн хэлбэрт залгах боловч,  тэмдэг нэр ба нэр үгний одоо цагийн батлах хэлбэрт залгах үед "~なのに" гэсэн хэлбэртэй болох тул анхаараарай.

Үйл үг(энгийн хэлбэр) + のに、~
い тэмдэг нэр + のに、~
な тэмдэг нэр + のに、~
Нэр үг ~だ → ~な + のに、~

~でしょうか

うけつけは どちらでしょうか。
Хүлээн авах хаана байна вэ?

32-р хичээлд таамаглах хэлбэрийг илэрхийлэх "~でしょう"-г үзсэн. "~でしょうか" нь таамаглах төлвийн асуух хэлбэр боловч таамаглах төлвийн хэлбэрээр дүгнэлт гарахаас зайлсхийх замаар эелдэг байдлыг ч илэрхийлж чадах юм. Түүнчлэн яг таамаглах утга бараг байхгүй, зөвхөн эелдэг байдлыг илэрхийлэхийн тулд хэрэглэх үе ч бий.

0 件のコメント: