土曜日, 8月 26, 2006

KISO2 - 44-р хичээл

шинэ үгс:
かわる - хувирах
きずがつく - сэвтэх
やりなおす - дахин хийх

ふとい - бүдүүн
ほそい - нарийн
あつい - зузаан
うすい - нимгэн
こい - өтгөн
きたない - бохир
にがい - гашуун
うわぎ - пиджак
したぎ - дотуур хувцас
りょう - хэмжээ
はんぶん - хагас
~ばい - ~дахин
スタートボタン - эхлэх товч
いつまでも - үүрд, хэзээ ч хүртэл
それは いけませんね - тэр онцгүй юм болжээ
ほら - хар даа


------------------------------ Өгүүлбэр зүй ----------------------------------

~すぎます

Утга нь
Үйлдэл ба байдал нь хир хэмжээнээс хэтэрснийг илэрхийлэнэ. Иймд ихэнхдээ тааламжгүй нөхцлийг илэрхийлэх үед хэрэглэнэ.

ゆうべ おさけを のみすぎました。
Өчигдөр орой архийг хэтрүүлэн уучихлаа.

この かばんは おおきすぎます。
Энэ цүнх хэтэрхий том байна.

~すぎます” нь бусад үйл үг ба тэмдэг нэрэнд холбогдон туслах үүргээр хэрэглэгдэж байгаа боловч, мөн чанартаа 2-р группын үйл үг ба ”すぎる”、”すぎない”、”すぎて” гэхчилэн хувирна.

テレビを みすぎると、めが わるく なります。
Зурагт хэтэрхий үзвэл нүд муудана.

スポーツを やりすぎないように してください。
Биеийн тамирийг хэтрүүлэлгүй хийгээрэй.

この かばんは おもすぎて、もてません。
Энэ цүнх хэтэрхий хүнд болохоор даахгүй байна.

Холбох арга

Үйл үг ます хэлбэр + すぎます
い тэмдэг нэр(い нь алга болно) + すぎます
な тэмдэг нэр + すぎます

ます хэлбэр + やすいです / にくいです

"~やすいです" нь хялбар, амархан утгатай.

この じしょうは じが おおきくて、みやすいです。
Энэ толь бичгийн үсэг нь том, харахад хялбар.

しろい シャツは よごれやすいです。
Цагаан цамц хиртэх нь амархан.

"~にくいです" нь Хэцүү, тийм ч амар өөрчлөгдөхгүй гэсэн утгатай.

この くすりは にがくて、のみにくいです。
Энэ эм гашуун, уухад хэцүү.

この ガラスは われにくいです。
Энэ шил тийм ч амархан хагарахгүй.

"~やすいです" ба "~にくいです" -ийн аль нь ч "" тэмдэг нэртэй адил хэрэглэгдэнэ.

この くすりに さとうを いれると、のみやすく なります。
Энэ эмэнд элсэн чихэр хийвэл уухад амар болно.

い тэмдэг нэр ~く + します
な тэмдэг нэр・нэр үг ~に + します

"します"-ийг "なります"-тэй харицуулахад "なります" нь ямар нэг зүйл нь өөр нэг төлөвт хувирахыг илэрхийлсэн хэллэг бол, "します" нь хэн нэг нь ямар нэг зүйлийг өөр нэг төлөвт хувируулах гэсэн санааг илтгэнэ.

これを みぎへ まわすと、おとが おおきく なります。
Үүнийг баруун тийш эргүүлбэл дуу нь чанга болно.

ラオさんは げんきに なりました。
Лао гуайн бие нь сайжирсан.

おとを おおきく します。
Дууг нь чанга болгоно.

へやを きれいに します。
Өрөөгөө цэвэрхэн болгоно.

"なります" нь үйл үгийн үйлдэх хэв бол, "します" нь үйл үгийн үйлдүүлэх хэв юм. Иймээс "します" орсон өгүүлбэрт хувиргагдах объект нь туслах үг ""-оор илэрхийлэгдэнэ.

0 件のコメント: