土曜日, 8月 26, 2006

KISO2 - 40-р хичээл

шинэ үгс:
かぞえる - тоолох
たりる - хүрэлцэх
のこる - үлдэх
あう - таарах
さがす - хайх, эрэх
みつける - олох
チェックする - шалгах
かんけいがある - холбоотой

ただしい - зөв
ほんとう - үнэхээр
うそ - худал
こたえ - хариулт
きず - сэв, шарх
なかみ - агуулга
げんいん - шалтгаан
サイズ - хэмжээ
おおきさ - хэмжээ
おもさ - хэмжээ
ながさ - урт
たかさ - өндөр
~こ- ~ширхэг
~ほん(ぽん、ぼん) - ~урт, нарийхан зүйлийг тоолох үг
~はい(ぱい、ばい) - ~аягатай юмыг тоолох үг
~キロ - ~кг, км
~グラム - ~грамм
~センチ - ~см
~ミリ - ~мм
スケジュール - хөтөлбөр
きぼう - хүсэл мөрөөдөл
かんけい - харилцаа холбоо
はんばい - худалдаа
はんばいてん - худалдаалах цэг
ニーズ - хэрэгцээ
おきゃくさん - зочин, үйлчлүүлэгч
ぴったり - яг
さあ - за
しかし - гэвч

------------------------------ Өгүүлбэр зүй ----------------------------------

~か
かいぎは なんじに おわりますか + わかりません
→かいぎは なんじに おわるか、わかりません。
Хурал хэдэн цагт дуусах вэ? +мэдэхгүй.
→Хурал хэдэн цагт дуусахыг мэдэхгүй.

どうしたら いいですか + おしえて ください
→どうしたら いいか、おしえて ください。
Яавал дээр вэ? + хэлээд өгөөч
→Яавал дээр вэ? гэдгийг хэлээд өгөөч.

Эхний жишээний "かいぎは なんじに おわりますか" гэдэг асуултын хариултыг мэдэхгүй байна гэсэн утгатай. Энэ мэтчилэн асуух үгтэй асуух өгүүлбэрийг өгүүлбэрт оруулах үед энэ өгүүлбэр зүйг ашиглаж илэрхийлнэ.

Холбох арга нь дараах маягтай байна.

Үйл үг(энгийн хэлбэр) + か、~
い тэмдэг нэг(энгийн хэлбэр) + か、~
な тэмдэг нэг(энгийн хэлбэр) + か、~
Нэр үг + か、~

Дараах "なにか"、"どこか" нь өгүүлбэрт өөр өөр утга илэрхийлж байгааг анхаар.

はこの なかみは なにか、しらべて ください。
(はこの なかみは なんですか)
Хайрцагны доторх нь юу болохыг шалгаарай.
(Хайрцагны доторх нь юу вэ?)

きょうは いい てんきですから、どこか いきませんか。
Өнөөдөр тэнгэр сайхан учраас хаа нэг тийшээ явахуу?

~か どうか
Асуух үггүй асуух өгүүлбэрийг өгүүлбэрт оруулах үед дараах байдалтай болно.

リーさん きますか + わかりません
→リーさん くるか どうか、わかりません。
Ли гуай ирэх үү? + мэдэхгүй.
→Ли гуай ирэх үү үгүй юу гэдгийг мэдэхгүй.

"Aか どうか" нь "А юу эсвэл А бишүү" гэсэн утгатай. Жишээнд "ирэх үү эсвэл ирэхгүй юү" гэсэн утгыг илэрхийлж байна. Энэ мэтчилэн асуух үггүй асуух өгүүлбэрийг өгүүлбэрт оруулах үед "~か どうか" гэсэн өгүүлбэр зүйг ашиглана.

Үйл үг(энгийн хэлбэр) + か どうか、~
い тэмдэг нэг(энгийн хэлбэр) + か どうか、~
な тэмдэг нэг(энгийн хэлбэр) + か どうか、~
Нэр үг + か どうか、~


~て みます

Ямар зүйл болохыг мэдэх, эсвэл ямар үр дүнтэй болохыг харахын тулд туршиж үзэх зорилгоор ямар нэг үйлдэл хийх үед энэ хэллэгийг хэрэглэнэ.

にほんの おさけを のんで みます。
Япон архийг ууж үзнэ.

"みます" гэдэг нь угаасаа үйл үг учир ердийн үйл үгтэй адил хэрэглэгдэнэ.

ちょっと この みせに はいって みよう。
Энэ дэлгүүр лүү орж үзье.

ぜひ ふじさんへ いって みたいです。
Заавал Фүжи уулруу явж үзмээр байна.

この ズボンを はいて みても いいですか。
Энэ өмдийг өмсөж үзэж болох уу?

~さ
い төгсгөлт тэмдэг нэрийн төгсгөлийн "~い"-ийг "~さ"-аар сольсноор тухайн зүйлийн чанар, төлвийг илэрхийлэх хийсвэр нэр үг болгон хувиргаж чадна.

たかい→たかさ
Өндөр→Өндөр нь

いい→よさ
Сайн→Сайн нь

ふじさんは たかいです。
Фүжи уул өндөр.

ふじさんの たかさは 3,776mです。
Фүжи уулын өндөр нь 3,776 метр.


0 件のコメント: