土曜日, 8月 26, 2006

KISO2 - 39-р хичээл

шинэ үгс:
おもいだす - санах
あんしんする - сэтгэл амрах
びっくりする - гайхах
わらう - инээх
なく - уйлах
しぬ - үхэх
やける - шатах
たおれる - унах
とおる - өнгөрөх
ふくざつな - ярвигтай
うるさい - шуугиантай
こわい - аймаар
きぶんがいい - сэтгэл санаанд таатай
きぶんがわるい - сэтгэл санаанд онцгүй, бие муу
ようじ - хэрэг
じこ - осол
じしん - газар хөдлөлт
かじ - гал түймэр
たいふう - хар салхи
き - мод
こうじ - барилгын ажил
こうじちゅう - барилгын ажил явагдаж байна
けっこんしき - хуримын ёслол
じつは - үнэндээ
それじゃ - тэгвэл
おいそがしいですか - ажил ихтэй байна уу?
ちょっとおねがいがあるんです - нэг гуйх юм байна
しかたがありませんね - яах ч арга алга
もうしわけありません - өршөөгөөрэй

------------------------------ Өгүүлбэр зүй ----------------------------------

Үйл үг て хэлбэр
үйл үг ない хэлбэр + なくて
い тэмдэг нэр ~い(い байхгүй болох)
い тэмдэг нэр ~くて
な тэмдэг нэр ~で

Дээр дурьдсан хэлбэрээр учир шалтгааныг илэрхийлдэг. Энэ өгүүлбэр зүйн өмнөх хэсэг нь учир шалтгааныг гаргаж, хойд хэсэг нь тэрхүү шалтгааны улмаас гарсан үр дүнг илэрхийлдэг.

Өгүүлбэрийн хойд хэсэгт ирэх үгнүүд нь дараах үгүүдээр хязгаарлагдана.
Энэ нь: びっくりする、あんしんする、こまる、さびしい、ざんねんだ зэрэг сэтгэл санааг илэрхийлэх үгнүүд юм. Мөн いけない、のめない、たべられない、わからない зэрэг болзолт үйл үгийн үгүйсгэх хэлбэрүүд юм.

ニューズを きいて、びっくりしました。
Мэдээ сонсоод гайхсан.

あつくて、ねられませんでした。
Халууцаад унтаж чадсангүй.

Өгүүлбэрийн хойд хэсэгт хүсэл зорилгыг илэрхийлэх үгнүүд хэрэглэгдэхгүй. Хэрвээ хойд хэсэгт хүсэл зорилгыг илэрхийлэх үг хэрэглэх юм бол 「~て」 хэлбэрийг хэрэглэхгүйгээр, оронд нь 「~から」-г хэрэглэнэ.

あぶないですから、きかいに さわらないで ください。
Аюултай учир төхөөрөмжинд гараа бүү хүргээрэй.

Энэ өгүүлбэр зүйд өгүүлбэрийн өмнөх хэсэг ба хойд хэсэг нь хоорондоо хугацааны хувьд уялдаатай байна. Өөрөөр хэлбэл өмнөх хэсгийн үйл явдал нь эхлээд, хойд хэсгийн үйл явдал нь дараа нь болж байна.

あした かいぎが ありますから、きょう じゅんびしなければ なりません。
Маргааш хуралтай тул, өнөөдөр бэлтгэлээ хийхгүй бол болохгүй.

Нэр үг で
Туслах үг で нь учир шалтгааныг илэрхийлж болдог. Энэ тохиолдолд хэрэглэгдэх нэр үг нь 「じこ、じしん、かじ」 зэрэг ямар нэг үр дагавар авчрах хүчтэй зүйл байх нь их.

じこで でんしゃが とまりました。
Ослын улмаас галт тэрэг зогссон.

ゆきで しんかんせんが おくれました。
Цасны улмаас Шинкансен хожигдсон.

Өгүүлэхүүнд хүсэл зорилгыг илэрхийлэх хэллэг хэрэглэгдэхгүй.

びょうきで あした かいしゃを やすみたいです。
Өвчтэй тул маргааш ажлаас чөлөө авмаар байна. //Буруу

~ので
「~から」-тай адил учир шалтгааныг илэрхийлнэ. 「~から」 нь учир шалтгааныг өөрийн бодлоор гарган ирж өгүүлдэг бол, 「~ので」 нь аяндаа бий болсон учир шалтгааныг бодитойгоор өгүүлэх хэллэг гэж хэлж болох юм. Өгүүлэгчийн өгүүлэмжийн субьектив хандлага нь сулрах, сонсогчид үзүүлэх инфакт нь сул тул зөвшөөрөл хүсэх үеийн шалтгаан болон шалтгааныг тайлбарлан хэлэх үед олонтой хэрэглэгддэг.

きぶんが わるいので、さきに かえっても いいですか。
Дотор муу байгаа тул эрт харьж болохуу?

バスがなかなか こなかったので、かいしゃに おくれました。
Автобус ирж өгөхгүй байсан тул ажилдаа хожигдсон.

Зөөлөн хэллэг учир, өгүүлбэрийн хойд хэсэгт тушаах ба хориглох хэлбэрийг хэрэглэхгүй.

この にもつは じゃまなので、かたつけろ。
Энэ ачаа саад болж байгаа тул зайлуул. //Буруу

「~ので」 нь үйл үг, тэмдэг нэр, нэр үгийн алинд нь ч холбогдоно. Холбох арга нь дараах маягтай байна.

Үйл үг(энгийн хэлбэр) + ので
い тэмдэг нэр(энгийн хэлбэр) + ので
な тэмдэг нэр(энгийн хэлбэр) + ので
Нэр үг(~だ→~な) + ので

「~ので」 нь дээр үзүүлсэнтэй адил энгийн хэлбэрт холбогдох боловч илүү эелдэгээр өгүүлэх үед эелдэг хэлбэрт холбогдох үе ч байдаг.

レポートを かかなければ なりませんので、きょうは すぐ かえります。
(=レポートを かかなければ ならないので、きょうは すぐ かえります。)
Илтгэл бичих ёстой тул өнөөдөр шууд харина. (=Илтгэл бичих ёстой тул өнөөдөр шууд харина.)

「きもちが いい」 ба 「きぶんが いい」

Эдгээр хэллэгийн утганд ялгаа байдаг тул хэрэглэх арганд анхаар.
「きもちが いい」 - Гадаад орчны үзэгдлээс цочрол авснаар сэтгэл тааламжтай санагдах үед хэрэглэдэг.
「きぶんが いい」 - Сэтгэлийн болон биологийн тааламжтай байдал зэрэг өөрийн дотоод сэтгэлээс мэдрэх тааламжтай байдлаа гаргах үед хэрэглэдэг.

きょうは てんきが よくて きもちが いいです。
Өнөөдөр тэнгэр сайхан тул сэтгэл сайхан байна.

くすりを のんで、ねつが さがったので、きぶんが いいです。
Эм уугаад халуун буусан тул дотор сайхан байна.

0 件のコメント: