土曜日, 8月 26, 2006

KISO2 - 34-р хичээл

шинэ үгс:
くみたてる - угсрах
ぶんかいする - задлах
とりつける - тогтоох
はめる - хавчуулах, оруулах
ゆるめる - султгах
ちがう - өөр, биш
あわてる - сандрах, тэвдэх

じゅんじょ - дэс дараа
ばんごう - дугаар
ず - зураг
ひょう - хүснэгт
せん - шугам
てん - цэг
せつめいしょ - тайлбар
サンプル - загвар
プログラム - төлөвлөгөө
ミーティング - уулзалт
もんだい - асуудал
バレーボール - волейбол
ねじ - шурга
ボルト - эрэг
パッキング - хавчуурга
できるだけ - аль болохоор
しっかり - баттай, нямбай
まず - урьдаар, эхлээд
つぎに - дараа нь
いけない - хүүе, яана аа
これでいいですか。 - энэ болох уу?
うまくいきましたね。 - сайхан бүтлээ шүү

------------------------------ Өгүүлбэр зүй ----------------------------------

た хэлбэр + とおりに
НэрҮг + とおりに

いま わたしが やった とおりに、エンジンを くみたてて ください。
Сая миний хийсэн шиг моторыг угсраарай.

この ずの とおりに、はこを くみたてて ください。
Энэ зургийн дагуу хайрцгийг угсраарай.

Энэ өгүүлбэр зүй нь нэг хүний хийсэн үйлдлийг загвар болгон яг адил үйлдлийг өөр хүн хийх болон ямар нэг нормоос өчүүхэн ч зөрүүлэхгүйгээр тухайн үйлдлийг хийхийг илэрхийлнэ.

(1-р үе)た хэлбэр + あとで、(2-р үе)
Нэр Үг + の + あとで、(2-р бүлэг)
しごとが おわった あとで、かいしゃの ひとと しょくじに いきます。
Ажил тарсны дараа, ажлынхаа хүнтэй хоолонд орно.

さぎょうの あとで、ミーティングを します。
Ажлын дараа уулзалттай.

「~た あとで」 нь 1-р үенд дурьдах үйл явдал нь эхлээд болно, 2-р үеийн үйл явдал нь дараа нь болно гэсэн утгыг илэрхийлнэ. 「あとで」 нь үйл үгтэй холбогдох үед ямагт ”た хэлбэр”-т холбогдож, үйлийн цаг нь 2-р үед илэрхийлэгдэнэ. Мөн нэр үгийн тухайд "Нэр үг" + 「の あとで」 гэсэн хэлбэртэй болно. Нэр үг нь зөвхөн 「しごと」、「しょくじ」 зэрэг үйл хөдлөлийн шинжийг агуулсан нэр үгүүд байна.

(1-р үе)て хэлбэр + (2-р үе)
(1-р үе)ない хэлбэр + ないで + (2-р үе)
かさを もって でかけます。
Шүхэр аваад гадагш гарна.

かさを もたないで でかけます。
Шүхэр авалгүй гадагш гарна.

1-р үе нь өгүүлэхүүн болон 2-р үеийг тодотгох дайвар үе бөгөөд өгүүлэхүүний илэрхийлж байгаа гол үйлдлийн дагалдах үйлдэл ба байдлыг илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл, 1-р үе нь 2-р үеийн үйлийн өгүүлэгдэхүүн нь адил юм.

(1-р үе)ない хэлбэр + ないで、(2-р үе)
にちようびは どこも いかないで、うちで ゆっくり やすみます。
Ням гарагт хаашаа ч явалгүй гэртээ тайван амарна.

Дээрх жишээний 「~ないで」 нь дээрх хэсэгт гарсан нөхцөл байдлыг тайлбарлах 「~ないで」-аас ялгаатай ба харилцан эсрэг үйлдлийг холбоход хэрэглэгдэж байна. Дээрх жишээ өгүүлбэр нь дараахь 2 өгүүлбэрийг нэг өгүүлбэр болгосон байдал юм.

にちようびは どこも いきません。(その かわり)うちで ゆっくり やすみます。
Ням гарагт хаашаа ч явахгүй. (Түүний оронд) гэртээ тайван амарна.

~て もらいます
わたしが やった あとで、アリさんに くみたてて もらいます。
Би хийсний дараа Али гуайгаар угсруулна.

Дээрх жишээний 「~て もらいます」 нь үндсэн утга болох хэн нэгнээр өөрөө хүсэж хийлгэсэн үйлдлийн үр дүнд өөртөө ашиг олно гэсэн утгаараа биш, шууд хүсэх эсвэл тушаах утгатай ойр гэж хэлж болох юм.

0 件のコメント: