土曜日, 8月 26, 2006

KISO2 - 32-р хичээл

шинэ үгс:
はれる - цэлмэх
やむ - болих, зогсох
はいる - орох
はかる - хэмжих, жигнэх
つける - түрхэх
ねつがあがる - халуун ихсэх, өсөх
ねつがさがる - халуун багасах, буурах
なおる - эдгэрэх
せきがでる - ханиалгах
けがをする - гэмтэх, бэртэх

からだにいい - биенд сайн
からだにわるい - биенд муу
エンジン - мотор
モーター - хөдөлгүүр

いしゃ - эмч
かぜ - ханиад
ねつ - халуун
せき - ханиалга
アレルギー - аллерги
けが - бэртэл, гэмтэл
やけど - түлэгдэл
のど - хоолой
~ぶん - ~хэсэг
ずっと - үргэлж, туж
おだいじに - биеэ бодоорой
よこになってください - та хэвтэнэ үү

------------------------------ Өгүүлбэр зүй ----------------------------------

た хэлбэр + ほうが いいです(зөвлөх хэллэг)
ない хэлбэр + ほうが いいです(зөвлөх хэллэг)

A:おとといから ずっと ねつが あるんです。// Уржигдраас хойш халуунтай байна.
B:じゃ、びょういんへ いった ほうが いいですよ。// За, эмнэлэгрүү явсан нь дээр байх.

あまり おさけを のまない ほうが いいです。// Архи их уухгүй нь дээр.

Энэ өгүүлбэр зүй нь бодит байдлыг дүгнээд, сонсогчид зөвлөгөө, анхааруулга өгөх үед хэрэглэнэ.

~でしょう(Таамаглах хэллэг)
~かも しれません(Таамаглах хэллэг)

あしたは あめが ふるでしょう。//Маргааш бороо орох байхаа.
かれは たぶん パーティーに こないでしょう。// Тэр бараг үдэшлэгэнд ирэхгүй байхаа.


「でしょう」-г дүгнэлт хийхэд тодорхой биш тохиолдолд яг тийм гэж хэлхээс зайлсхийхийн тулд хэрэглэнэ. 「たぶん」-"магадгүй", 「きっと」-"зайлшгүй" зэрэг хавсарсан үгтэй олонтой хэрэглэгдэнэ.

ごごから ゆきが ふるかも しれません。// Үдээс хойш цас орж магадгүй
みちが こんで いますから、やくそくの じかんに まにあわない かも しれません。
Зам түгжрээд, товолсон цагтаа амжихгүй байж магадгүй.


「かも しれません」 нь магадлал байгаа боловч яг тодорхой биш гэсэн санааг гаргана. 「かも しれません」 нь 「でしょう」-аас бодит байдлын хэмжээ нь нилээд бага гэж хэлж болно.

0 件のコメント: