土曜日, 8月 26, 2006

KISO2 - 31-р хичээл

шинэ үгс:
きゅうけいする - засварлага
そうだんする - зөвлөх
きめる - шийдэх
まとめる - эмхтгэх
たてる - барих, босгох
でる - төгсөх, гарах
しゅっぱつする - хөдлөх
しゅっちょうする - томилолтоор явах

よてい - төлөвлөгөө
はる - хавар
なつ - зун
あき - намар
ふゆ - өвөл
くうこう - онгоцны буудал
いなか - хөдөө
ちち - аав(өөрийн)
はは - ээж(өөрийн)
あに - ах
あね - эгч
しゃちょう - захирал
ぶちょう - хэлтсийн дарга
かちょう - тасгийн дарга
はじめ - эхлэл
おわり - төгсгөл
こんどのにちようび - ирэх ням гариг
ゆっくり - аажуу, удаан
もうすぐ - одоохон
いっしょうけんめい - хичээнгүйлэн, чармайн

いいなあ - сайхан юмаа
よかったら、いっしょにいきませんか。 - дургүйцэхгүй бол хамт явахгүй юу?
え - юү?
いいんですか。 - болох юм уу?
たのしみにしています - тэсч ядан хүлээж байя

------------------------------ Өгүүлбэр зүй ----------------------------------

Бодол санааг илэрхийлэх хэв

1-р бүлэг

いく - いこう

のむ - のもう

おわる - おわろう

はなす - はなそう

まつ - まとう

あう - あおう

2-р бүлэг

たべる - たべよう

みる - みよう

3-р бүлэг

する - しよう

くる - こよう

Жишээ нь:

すこし やすもう。//Жаахан амаръя.

A:いっしょに おちゃを のまない?// Хамт цай уухгүй юу?

B:いいね。そう しよう。// За тэгье

Бодол санааг илэрхийлсэн хэв + と おもって います

Өгүүлэгч нь нэг зүйлийг хийхээр бодож байгаагаа харилцагчдаа илэрхийлэх үед бодол санааг илэрхийлэх хэв нь дангаараа илэрхийлэх нь бараг үгүй ба ардаа 「~と おもいます」、「~と おもって います」-ийг залгаж илэрхийлнэ. 「~と おもいます」нь ярих үеийн өгүүлэгчийн сэтгэлийг илэрхийлэх бөгөөд 「~と おもって います」нь ярихаасаа өмнө шийдсэн, одоо ч өгүүлэгч нь тэр бодлоо орхиогүй байгааг илэрхийлнэ.

いまから かいものに いこうと おもいます。//Одоо юм худалдаж авахаар явъя гэж бодож байна.

こんどの にちようびは ともだちと えいがを みに いこうと おもって います。

Энэ бүтэн сайн өдөр найзтайгаа кино үзэхээр явъя гэж бодож байна.

ҮҮийн анхны хэлбэр + つもりです

Энэ өгүүлбэр зүй ч өгүүлэгчийн бодлыг илэрхийлэхэд хэрэглэгдэнэ. Тогтсон бодол, хатуу шийдвэрийг илэрхийлэхэд хэрэглэгдэх нь олонтой юм. (Тэгэх санаатай)

らいねん けっこんする つもりです。//Дараа жил хурим хийх бодолтой.

ҮҮийн анхны хэлбэр + よていです、НҮ + の + よていです

「よていです」 гэдэг нь "төлөвлөгөөтэй" гэсэн утгаар хэрэглэгдэнэ. Яг шийдчихсэн.

わたしは 8がつの おわりに くにへ かえる よていです。

Би 8 сард нутаг буцах төлөвлөгөөтэй.

ぶちょうは らいしゅうの げつようびに おおさかへ しゅっちょうする よていです。

Хэлтсийн дарга ирэх 7 хоногийн 1дэх өдөр Осака руу томилолтоор явах төлөвлөгөөтэй.

まだ ~て いません

Энэ нь үйл хөдлөл дуусаагүй болон хэрэг явдал гараагүй болохыг илэрхийлнэ.

A:ひるごはんは もう たべましたか。//Өдрийн хоолоо идчихсэн үү?

B:いいえ、まだ たべて いません。//Үгүй ээ, арай идээгүй байна.

なつやすみの よていは まだ きめて いません。

Зуны амралтаар юу хийхээ арай шийдээгүй байна.

0 件のコメント: