土曜日, 8月 26, 2006

KISO2 - 29-р хичээл

шинэ үгс:
こわれる - эвдрэх
われる - хагарах
きれる - тасрах
やぶれる - урагдах
よごれる - бохирдох, хиртэх
かかる - түгжигдэх
こむ - шахалдах, түгжрэх
すく - сийрэх
おとす - унагах, гээх
すてる - хаях
ひろう - замаас авах, олох
まちがえる - алдах

さら - таваг
ちゃわん - аяга
コップ - стакан
びん - шилэн лонх
ガラス - шил
ひも - уяа, дээс
ふくろ - уут
ズボン - өмд
ポケット - халаас
くつした - оймс
てぶくろ - бээлий
さいふ - түрийвч
ていき - сарын билет
てちょう - өврийн дэвтэр
しょるい - бичиг баримт
いまの - саяны
ーりょうめ - ーр галт тэрэг
あみだな - сүлжмэл тавиур
このくらい - иймэрхүү

かまいません - хамаагүй
ほんとうだ - нээрээ тийм байна
よかった - ашгүй дээ


------------------------------ Өгүүлбэр зүй ----------------------------------

НҮ が~て います

でんきが ついています。//Гэрэл асаатай байна.
まどが あいています。//Цонх нээлттэй байна.
いすが こわれています。//Сандал эвдэрчихсэн байна.

Дээрх байдлаар ярьж байгаа хүн өөрийн болоод өнгөрсөн бодит зүйлийг тайлбарлахад үйл явдал ба түүний болж өнгөрсөн нөхцлийн өгүүлэгдэхүүнийг "が"-аар илэрхийлнэ. "~て います" нь тухайн үйл явдлын үр дүнг харуулсан нөхцлийг илэрхийлэх бөгөөд 1-р жишээнд бол "тухайн хүнийг харахаас өмнө гэрэл асаатай байж тухайн хүнийг харахад мөн тэр хэвээрээ байгаа" гэсэн утгыг илэрхийлж байна. Гол нь одоо цаг дахь нөхцөл байдлыг харуулж байгаа боловч, одоогийн тэр нөхцлийн дүнд нь өмнө болж өнгөрсөн байна.

НҮ は~て います

まどが あいています。//Цонх нээлттэй байна.
いすが こわれています。//Сандал эвдэрчихсэн байна.


Дээрх жишээнүүдийн өгүүлэгдэхүүнийг "は"-аар тодотгон өргөвөл

まどは あいています。//Цонх бол онгорхой байна.
いすは こわれています。//Сандал бол эвдрээд байна.


Дээрх жишээнд яригч сонсогч нарын дундын ярианы сэдэв нь "まど(цонх)" ба "いす(сандал)" болж байна. Яригч "いすは(сандал бол)" гээд хэлэхэд сонсогч ямар сандал болохийг мэдэж байгаа тул яригч тэр цонхны төлөв байдлыг сонсогчдоо тайлбарлаж байна. "Энэ", "Тэр" гэдэг заах төлөөний үгийг зүүвэл яригч чухам юуг зааж байгаа нь тодорхой болно.

この いすは こわれて います。
Энэ сандал эвдэрсэн байна.

~て しまいました

"~て しまいました"-ийн гол утга нь "~чихсан" болно. Жишээлбэл: "しゅくだいを して しまいました"  гэж байгаа нь "гэрийн даалгавараа хийгээд дуусчихсан." гэсэн утгатай болно. Гэвч, өгүүлбэрийн энэ хэлбэрт мөн өөр утга агуулагдаж байна. Ийнхүү өөр утгаар хэрэглэгдэх тохиолдолд олон байдаг гэж хэлж болно. Дараагийн жишээ өгүүлбэрүүдийг харна уу.

パスポートを なくして しまいました。
Паспортоо гээчихсэн.

くるまが こしょうして しまいました。
Машин эвдэрчихлээ.

Энэ нь, тохиолдсон зүйл дахин арилгаж болохгүй болсон сэтгэгдэл болон харамссан сэтгэгдлийг илэрхийлнэ.

0 件のコメント: