土曜日, 8月 26, 2006

KISO2 - 27-р хичээл

Шинэ үгс:
うつ - цохих, бичих
そうさする - удирдах, хөдөлгөх
みえる - харагдах
きこえる - сонсогдох
できる - чадах
つく - хүрэх

うみ - далай
かわ - гол
こえ - дуу хоолой
じ - үсэг
ゆうがた - орой, үдэш
ゆうべ - өнгөрсөн орой
ウイスキー - виски
カーテン - хөшиг
クリーニング - цэвэрлэгээ
むこう - тэнд, тэр цаана
そば - дэргэд, хажууд
~がわ - ~тал
~め - ~дугаар
かど - булан
じょうずに - сайн, сүрхий
はっきり - тодорхой
なかなか - нэг л
どこでも - хаана ч
~しか - ~зөвхөн

いいえ - зүгээр


------------------------------ Өгүүлбэр зүй ----------------------------------

Боломж илэрхийлэх талаар үзэх болно.

-Хэрэглэх арга

わたしはおよげます。
Би усанд сэлж чадна.

1-р бүлгийн ҮҮ
かきます - かけます - かける
はなします - はなせます - はなせる
まちます - まてます - まてる

2-р бүлгийн ҮҮ
たべます - たべられます - たべられる
おきます - おきられます - おきられる

3-р бүлгийн ҮҮ
きます - こられます - こられる
します - できます - できる

жишээ:
しんじゅくへは いきますが、ぎんざへは いきません。
Шинжүкү явах болохоос Гэнза явахгүй.

ぎんこうでは おかねが かえられますが うけつけでは かえられません。
Банкинд мөнгө сольж боловч хүлээн авахад бол солихгүй.

まだ ・・・ません
A:ひらがなが かけますか。
Хирагана бичиж чадах уу?
B:いいえ、まだ かけません。
Үгүй арай бичиж чадахгүй.

~しか ・・・ません
"しか"-ийн дараа үгүйсгэсэн илэрхийлэл орсноор тэнд өгүүлсэн утгийг илрэлийг хязгаарлана.

ローマじしか かけません。
Латинаас өөр үсгээр бичиж чадахгүй.

"だけ"-аар мөн хязгаарлах утгыг илэрхийлдэг. "だけ"-ийн дараа бол энгийн болон үгүйсгэх хэлбэрийн аль нь ч орж болно. Яаж хэрэглэдгийг нь дараагийн жишээ өгүүлбэрүүдээс хараарай.

ローマじしか かけません。 = ローマじだけ かけます。
Латинаас өөр үсгээр бичиж чадахгүй. = Зөвхөн латин үсгээр бичиж чадна.


ローマじだけ かけません。
Латин үсэг л бичиж чадахгүй.

Анхаар 1:
Боломж илэрхийлэх төлвийн ҮҮ нь 2-р бүлгийн ҮҮ болоход толь бичгийн хэлбэр, ない хэлбэр, て хэлбэр гэх мэтэд хувирна.
Жишээ нь: かけます、かける、かけない、かけて

Анхаар 2:
"わかる" нь өөрөө боломжийг шууд харуулах бөгөөд "わかれる" гэж хувирахгүй.

Боломж илэрхийлэх төлвийн ҮҮ нь үйл хөдөлгөөнийг бус үйл хөдөлгөөнийг өрнүүлэх боломжийг илэрхийлнэ. Шилжих төлвийн ҮҮийн хэллэг нь нэр үгийг "を"-оор харуулах боловч, энэ нь боломж илэрхийлэх төлвийн өгүүлбэрт энгийн "が" болон хувирна.

わたしは にほんご はなします。// Би японоор ярьж чадна.
わたしは にほんご はなせます。// Би японоор ярьж чадна.

"を"-оос өөр дагавар хувирахгүй.
ひとりで びょういんへ いけますか。
Ганцаараа эмнэлэг явж чадах уу?
たなかさんに あえませんでした。
Танака гуайтай уулзаж чадсангүй.

Харьцуулах "は"
Энэ хичээлд харьцуулахын утгыг илэрхийлэх "は"-г ашиглах талаар дадлага хийнэ.

きょう いきませんが、あした いきます。
Өнөөдөр явахгүй боловч маргааш явна.

たなかさん いきますが わたし いきません。
Танака гуай явах боловч би явахгүй.

おさけ のみますが、たばこ すいません。
архи уудаг болохоос тамхи татдаггүй.

なかなか ・・・ません (нэг л
"なかなか" нь "нэг л бодож байснаар болсонгүй" зэрэг сөрөг утгыг илтгэнэ.

ことばが なかなか おぼえられません。
үг амар цээжлэхгүй юм.

タクシーが なかなか きません。
такси ер ирэхгүй юм.

Нүдэнд харагдаж чихэнд сонсогдсоноос хамаарахгүйгээр "みえます"、"きこえます" нь үл шилжих ҮҮ болно. "みえます"、"きこえます" -той өгүүлбэрт өгүүлэхүүн нь өгүүлэгдэхүүн болж дагавар нь "が" - аар хувирна.

しんかんせんから ふじさんが みえました。
Хурдан галт тэрэгний дотроос Фүжи уул харагдсан.

ラジオの おとが きこえます。
Хүлээх авагчийн дуу сонсогдож байна.


できます
"できます" нь ямар нэг юмыг болож бүтэхийг харуулахаас гадна "бүтээгдсэн", "бэлэн болсон", "хийгдсэн", "биелэгдсэн" гэсэн утгуудийг харуулна. "できます"-ийн үед НҮийн дагавар "が" болно.

えきの ちかくに おおきい スーパーが できました。
галт тэрэгний буудлын хажууд том дэлгүүр бий болсон.

カメラの しゅうりが できました。
Камерийн засвар дууссан.

0 件のコメント: